S scholar.mn
Бадам-Очирын Галаарид

Судлаачийн профайл

Бадам-Очирын Галаарид

B. Galaarid

Судлаач, орчуулагч, редактор

Бөө мөргөл, тэнгэр шүтлэгСэтгүүл зүй судлал

Улаанбаатар, Монгол galaarid88@gmail.com

65
Бүтээл
24
Ном
2
Салбар
20
Жилийн туршлага

Тойм

Судалгааны чиглэл

Монголчуудын язгуурын шашин — бөө мөргөл, тэнгэр шүтлэгийн түүх, гүн ухаан, зан үйлийг судалдаг. Зэрэгцээд Монголын чөлөөт хэвлэлийн хөгжил, сэтгүүлчийн ёс зүйн чиглэлээр судалгаа хийж, олон улсын хурлуудад илтгэл тавьсан. Геродотын «Түүх» зэрэг сонгодог бүтээлийг монгол хэлэнд орчуулсан.

Монгол бөө, тэнгэр үзэлБөөгийн ёс зүй, андгайМонголын нууц товчоонЧөлөөт хэвлэлийн түүхСэтгүүлчийн ёс зүй

Онцлох өгүүлэл

Эрдэм шинжилгээний бүтээл

Монгол бөөгийн ёс зүйн асуудал: өчигдөр, өнөөдөр

Монголчуудын язгуурын шашин — бөө мөргөл 1990-ээд оны эхээр эргэн сэргэснээс хойш гуч гаруй жил болжээ. Олон талт судалгааны нэг чиглэл болох бөө нэрийн ёс зүй, нийгмийн хариуцлагын асуудал өнөөдөр ямар түвшинд байгааг түүхэн уламжлалтай харьцуулан тодорхойлоход энэхүү өгүүллийн зорилго оршино.

Монгол бөөТэнгэр үзэлТэнгэр шүтлэгБөөгийн ёс зүй

Дүгнэлт

  1. Монгол бөөгийн андгай өргөх ёс нь эртний уламжлалт зан үйл бөгөөд дундад эртний монголчуудын Тэнгэрт өчил өчих, андгай өргөх ёс нь түүнээс улбаатай гэж үзэж байна.
  2. Бөөгийн андгай нь зөрчиж үл болох, насан туршид дагаж мөрдөх ёстой ёс зүйн хэм хэмжээ, орчин цагийн ойлголтоор бол мэргэжлийн ёс зүйн код мөн байна.
  3. Монгол бөөгийн шашин олон зуунаар доройтон буурах явцад бөөгийн андгай нь зайлшгүй гүйцэтгэх зан үйлийн тоонд орохоо больж, сайн дурын шинжтэй болсон байна.
  4. Монгол бөөгийн андгай өргөх зан үйлийн талаарх мэдээ зангийг М.Н.Хангалов анх үлдээж, Монголын судлаачдаас Г.Гантогтох, Д.Бум-Очир нар анх судалгааны эргэлтэд оруулсан байна.
  5. Монгол бөөгийн андгай өргөх зан үйлийг өнөө цагт цөөн боловч бөө уламжлан үйлдэж байна.

Бөөгийн алдаа нь энэ биеэр дуусдаггүй, өнгөрсөн-одоо-ирээдүй гурван цагийн удам сударт муугаар нөлөөлдөг гэх үзэлтэй монгол бөөгийн андгай өргөх ёсыг сэргээж, «Монгол Зэ андагартан» хэмээн Монголын нууц товчоонд тэмдэглэн үлдээснийг мөрдлөг болгох нь орчин цагийн бөө нэрийг ёс зүйн доройтол, буруу үйлдлээс сэргийлэх хөшүүрэг болж чадна.

Ашигласан эх сурвалж

  1. Аянгат удган. (2015). Бөөгийн товчион. Улаанбаатар, Гэрлийн өргөө.
  2. Бум-Очир Д. (2017). Монгол бөөгийн зан үйл. Улаанбаатар, МУИС пресс.
  3. Галаарид Б. (2024). Монгол бөөгийн дахин сэргэлтийн уламжлал, шинэчлэлийн асуудалд. Олон улсын монголч эрдэмтний XII их хурлын эмхэтгэл III, IV, V. Улаанбаатар, ОУМСХ.
  4. Галаарид Б. (2025). Монголчуудын тэнгэр үзэл, тэнгэр шүтлэг. Улаанбаатар, Цалиг.
  5. Гантогтох Г. (1999). Бөөгийн шахангийн үг хэллэг. МУИС, Монгол судлалын сургууль, ЭШБ XIV (151), XXI дэвтэр. Улаанбаатар.
  6. Сумъяабаатар Б. (2020). Монголын нууц товчоон. Иж судалгаа. Улаанбаатар, Жикомпресс.
  7. Хангалов М. Н. (2004). Собрание сочинений в 3 т. Т. III. Улан-Удэ, Республиканская типография.

Ном зүй

Бүтээлийн жагсаалт

Нэг сэдэвт бүтээл

2
  1. 01 Монголчуудын тэнгэр үзэл, тэнгэр шүтлэг Ред. Т.Дагвадорж. Улаанбаатар, Цалиг 2022, 2025
  2. 02 Гүртэн чойжонч Ред. С.Дэмбэрэл. Улаанбаатар, Цалиг 2020, 2024

Эмхэтгэсэн ном, товхимол

10
  1. 01 Онгод тэнгэрийн зараалаар Улаанбаатар, Өнгөт хэвлэл 2005
  2. 02 Ид шид, гоц мэдрэхүй Ред. А.Амарсайхан. Улаанбаатар, Цалиг 2009
  3. 03 Лам хувраг, төөрөг зурхай Ред. А.Амарсайхан. Улаанбаатар, Цалиг 2009
  4. 04 Бөө мөргөлийн тухай бичвэрүүд Б.Галаарид. Бүтээлийн эмхэтгэл IV. Улаанбаатар, Цалиг 2010
  5. 05 Нууц ертөнцийн тухай өгүүллүүд Б.Галаарид. Бүтээлийн эмхэтгэл III. Улаанбаатар, Цалиг 2010
  6. 06 Далд ертөнцийг нээхүйн ухаан Б.Галаарид. Бүтээлийн эмхэтгэл V. Улаанбаатар, Цалиг 2010
  7. 07 Бөө мөргөл, тэнгэр шүтлэг Улаанбаатар, Цалиг 2009, 2011, 2013
  8. 08 Тэнгэризм ба монголчууд Ред. Л.Дашням. Улаанбаатар, Цалиг 2013
  9. 09 Урианхай өргөжин тэлсэн түүх Улаанбаатар, Цалиг 2018
  10. 10 Сэрсэн түүх буюу эртний домгууд Улаанбаатар, Цалиг 2022

Орчуулгын бүтээл

5
  1. 01 Нострадамустай ханьссан түүх К.Филимонов. Улаанбаатар, Өдөр шөнө 2005
  2. 02 Үл танихуйн хил нэвтрэхүй К.Филимонов. Улаанбаатар, Өдөр шөнө 2005
  3. 03 Түүх Геродот. Ред. А.Амарсайхан. Улаанбаатар, Цалиг 2009
  4. 04 Бид бүгдээрээ зомби П.Одинцов. Улаанбаатар, Цалиг 2009
  5. 05 Физикч-гоц мэдрэхүйтний тэмдэглэлүүд Илья Чусов. Улаанбаатар, Цалиг 2011

Илтгэл, өгүүлэл

13
  1. 01 Тэнгэризм — монголчуудын гүн ухаан «Рерих нар ба Монгол» олон улсын II хурал 2019
  2. 02 Түшээ — монгол бөөгийн онцгой үүрэгтэй субъект болох нь «Бөөгийн мөн чанар: Онгод, тэнгэр, улаач» олон улсын эрдэм шинжилгээний хурал, Улаанбаатар 2019
  3. 03 Философская общность Pax Mongolica и Пакта Рериха Петербургский Рериховский сборник XIII. Санкт-Петербург, стр.253–254 2020
  4. 04 Академик Шагдарын Бира — ученик Ю.Н.Рериха и основатель рериховедения в Монголии XXI международная научно-практическая конференция «Рериховское наследие» 2021
  5. 05 Тэнгэр үзэл Чингис хааны гадаад бодлогын үндэс болох нь Улаанбаатар 2021
  6. 06 Төрийн тахилгат Ноён уул монголчуудын түүх, уламжлалт соёлын үнэт өвийг хадгалсан газар болох нь «Төрийн тахилгат Ноён уулын түүх, соёл» эрдэм шинжилгээний хурал. Сэлэнгэ, Мандал сум 2022
  7. 07 Монгол бөөгийн дахин сэргэлт «Төр сүм хийдийн харилцааны өнөөгийн сорилт» эрдэм шинжилгээний хурал, Улаанбаатар 2022
  8. 08 «Неотпитая» сокрытая чаша: Учения коренной религии монголов XXII международная научно-практическая конференция «Рериховское наследие». Санкт-Петербург 2022
  9. 09 Урианхайн түүхтэй холбоотой монгол бөөгийн багц домогт хийсэн шинжилгээ «Урианхай, Тува түмний түүх, соёл, өв уламжлал» олон улсын эрдэм шинжилгээний хурал 2022
  10. 10 Монголын бөөгийн шашны дахин сэргэлт дэх уламжлал, шинэчлэлийн асуудлууд Олон улсын монголч эрдэмтний XII их хурал, Улаанбаатар 2023
  11. 11 Учения коренной религии монголов IX международная научно-практическая конференция «Тенгрианство и эпическое наследие народов Евразии». Улаанбаатар 2023
  12. 12 Бөөгийн домог, зан үйлтэй Алтай таван богдын тайлга тахилга холбогдох нь «Төрийн тахилгат Алтай ханы Таван богд хайрханы тайлга тахилга» эрдэм шинжилгээний хурал, Улаанбаатар 2023
  13. 13 Монгол бөөгийн уул усны тайлга, тахилгын зан үйлийн онцлог: уламжлал, шинэчлэл «Бурхан Халдун хайрханы түүх соёлын судалгаа» эрдэм шинжилгээний хурал, Улаанбаатар 2024

Редакторласан ном

4
  1. 01 Эртний монголчуудын бөө мөргөлийн соёл сэтгэхүй Тү.Өлзий. Улаанбаатар, Цалиг 2011
  2. 02 Мөнх тэнгэрийн ухаан Эмхт. Ш.Должинсүрэн. Улаанбаатар, Цалиг 2013
  3. 03 «Рерих нар ба Монгол» олон улсын II хурлын эмхэтгэл Улаанбаатар, Цалиг 2019
  4. 04 Лус савдгийн гомдол М.Отгонтөгс. Улаанбаатар, Си Ти Пи принтинг 2022

Судалгааны суурь

Эх сурвалжууд

  1. Монголын нууц товчоон. (178; 141; 108-р зүйл)
  2. Поппе Н.Н. (1938). Монгольский словарь «Мукаддимат Ал-Адаб». Отв. ред. В.В.Струве. Ленинград, стр.102.
  3. Хорин наймтын тайлбар толь. (1994). Хөх хот, Өвөрмонголын хэвлэлийн хороо. 18; 1456-р тал.
  4. Геродот. (2009). Түүх. Орч. Б.Галаарид. Улаанбаатар, Цалиг. 47–48-р тал.
  5. Латин-Англи толь бичиг. latin-dictionary.net
  6. Нарангэрэл С. (2007). Эрх зүйн эх толь бичиг — Dictionary of LAW. Улаанбаатар, 407-р тал.
  7. Дашдэжид С. (2021). Монгол баатарлаг тууль дахь андгай тангараг тавих ёс. Mongolian Studies, XLV (572), 116–123-р тал.
  8. Жүгдэр Ч. (1987). Монголд феодализм тогтох үеийн нийгэм-улстөр, гүн ухааны сэтгэлгээ. Улаанбаатар, ШУА, 92-р тал.
  9. Аянгат удган. (2015). Бөөгийн товчион. Улаанбаатар, 262–263-р тал.
  10. Батсайхан Г., Цолмон С. (1979). Монголчуудын анд, андлах ёсны тухай. Studia Historica, Tomus XIV, Fasc 3. Улаанбаатар, 30-р тал.
  11. Хангалов М. Н. (2004). Собрание сочинений в 3 т. Т. III. Улан-Удэ, стр.153.
  12. Гантогтох Г. (1999). Бөөгийн шахангийн үг хэллэг. МУИС, ЭШБ XIV (151), 162–169-р тал; Гантогтох Г. (2018). Угсаа хэл шинжлэл, сурвалж бичиг, бөө мөргөлийн үг хэллэг. Улаанбаатар, 340–347-р тал.
  13. Дулам С. (2024). Монгол соёлын тайлбар толь бичиг. Улаанбаатар, Нандир. 162–163-р тал.
  14. Бум-Очир Д. (2017). Монгол бөөгийн зан үйл. Хоёр дахь хэвлэл. Улаанбаатар, Мөнхийн үсэг. 80–84-р тал.
  15. Галаарид Б. (2025). Монголчуудын тэнгэр үзэл, тэнгэр шүтлэг. Хоёр дахь хэвлэл. Улаанбаатар, Цалиг. 102–106-р тал.
  16. Түдэв Л. (2016). Бөө үг зүй. Улаанбаатар, Интерпресс. 80-р тал.
  17. Миягашева Б.Б. (2018). Присяга бөөгэй шахал как кодекс чести бурятского шамана. Культура Центральной Азии: письменные источники, вып. 11, ч. 1, стр.138–152.
  18. Гедеева Д. Б. (2019). Андгар-присяга как жанр калмыцкой деловой письменности XVIII в. Монголоведение, т. 11, № 4, стр.902–912.
  19. Сумъяабаатар Б. (2020). Монголын нууц товчоон. Иж судалгаа. Улаанбаатар, Жикомпресс, х.1125.
  20. XIII–XV зууны монгол бичгээрх түүхийн дурсгалууд. (2015). Эрхлэн хэвлүүлсэн Ш.Чоймаа. Улаанбаатар, Соёмбопринтинг, х.37; 43; 44; 97.